"Осолдсон түргэний тэрэг автобусны өөдөөс орж ирсэн ба зам нь мөстсөн байжээ"
Linked automatically by name · ⚑ Report an error
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин Улаанбаатар хотыг чиглэн явахдаа осолдож, түүнд зорчиж байсан найман хүний зургаа нь нас бараад буй. Энэхүү ослын талаар Зам тээврийн яамнаас, “Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан билээ. Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.