17.01.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагт “В” танхимд хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, гишүүн Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир нар Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх С.Энхцэцэг, референт Н.Эрдэнэцэцэг болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцсон юм.

Ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав.

Хуралдаанаар хуулийн төслийн талаар Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авчээ.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр ярилцаж, гишүүдээс гарсан санал, зөвлөмжийн дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг ажлын дэд хэсэгт үүрэг болгосон юм.

Хуулийн төсөлтэй холбоотой саналаа яаралтай ирүүлэхийг Монголбанканд даалгаж, ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2017.01.20-ны өдрийн 13.00 цагт хийхээр тогтов.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.