Нэвтрүүлэгч Д.Одзаяа РОМАНТИК юмаа
Дэрэмчимэдийн Одзаяа нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер, Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж буй юм.
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа
Нэвтрүүлэгч хэмээх ажил мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага хэмээх ойлголтыг өөрийн хэмжээнд ухамсарлаж буй залуу бүсгүй. Тэрээр өөрийн итгэл сэтгэл нийлсэн амьдралын ханиар “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяаг сонгон өдгөө хөөрхөн хүүгийн эцэг эх болоод буй.
Өдгөө тэдний хайр дурлалын холбоо үүссэний 10 жилийн ой нь тохион хайр дурлалаа ингэж халуухан тэмдэглэсэн байна. Аз жаргалтай амьдралыг үлгэрлэж буй залуусдаа сайхан бүхнийг хүсье.
Д.Одзаяа:”Гэр бүлийн үнэ цэнэ нь бие биеэ хайрлаж, хайрлуулахад оршдог болов уу. Харин хайр гэдэг итгэлцэл, хүндлэлийн илэрхийлэл гэж би боддог. Бие биедээ итгэж, нэгнийгээ хүндэтгэдэг байсан цагт хайр үргэлж шинээрээ, халуун дулаанаараа байна. Бид хоёр хүсэл сонирхлынхоо дагуу ажиллаж байгаа учраас харилцан нэгнийхээ ажил, уран бүтээлд хүндэтгэлтэй ханддаг” хэмээсэн юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ижил хувцас өмсөн ижилссэн зургаа “Амьдралын хамгийн үнэт зүйл бол гэр бүл юм”
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.