02/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өглөөний мэнд, Сонжоонд бэлэн үү?

Сонжоонд хариулахдаа ганцхан дүрэм мөрдөх ёстой. Та юу мэдэрч байгаагаа болон толгойд орж ирсэн анхны санааг л бичих. Зарим асуултад адилхан хариулт өгсөн ч болно.

Та эхний асуултын хариуг цаасан дээр бичсэний дараа л дараагийн асуултыг унших ёстой. Харин хариуг харж, “будаа идэж” болохгүй шүү. Ингээд үзэг, цаасаа бэлдээрэй.

~Өглөөний мэнд, Сонжоонд бэлэн үү?~

1. Та далай руу харж байна (таны анхны мэдрэмж, нүдээ аньж болно).

2. Та ой дотор явж байхдаа хөл доорхоо харж байна (юу мэдэрч байгаагаа бич, асуултад 30-40 секундээс илүүгүй хугацаа зарцуул).

3. Цахлай шувууны нисэхийг харж байна (энэ үед юу мэдэрч байгаа талаар бич. Хурдан хариулсан бол цааш үргэлжлүүл).

4. Адуун сүрэг ( удаан бодолгүйгээр толгойд орж ирсэн анхны санааг бич).

5. Элсэн цөлд жижигхэн нүхтэй хана тааралдана. Түүний цаана баянбүрд байгаа (энэ асуултад хариулахдаа бодол санаагаа бичих хэрэггүй, харин юу хийхээ, үйл хөдлөлөө бичнэ).

6. Элсэн цөлд ядарчихсан явж байтал зам дээр устай ваар байгааг харлаа (та юу хийх вэ, мэдрэмжээ бус харин юу хийхээ цаасан дээр бич).

7. Та ойд төөрчээ. Үдэш орой болсон хойно цонх нь гэрэлтэж байгаа байшин олж харжээ (та юу хийхээ бич).

8. Та манан дунд байна (үйл хөдлөл, биеэ хэрхэн авч явах талаар бич. Энэ бол бариа ).

ХАРИУ:

1. Таны амьдралд хандах хандлага, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж.

2. Төрөлх гэр бүл дэхь таны мэдрэмж.

3. Эмэгтэйчүүдэд хандах таны хандлага.

4. Эрчүүдэд хандах таны хандлага.

5.Таны амьдралын үндсэн стратеги, зорилго. Та хэрхэн өөрийн асуудлуудаа шийддэг.

6. Хайртай хүнээ сонгох. Таны сексийн сонголт.

7. Та гэрлэхэд бэлэн эсэх.

8. Үхэлд хандах таны хандлага

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.