2018.05.02 · niitlelch.mn (Archiv) · Архив

Цэцэг солилцох өдөрлөг болно

~“Нэг цэцэг нэг дэлхий” төсөл~

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Цэцгийн баяр” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг энэ сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 1000 хүүхэд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцгээ сонгогдсон сургуулиудын сурагчдад гардуулах, JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.