Ерөнхийлөгчийг Чех улсад айлчлахдаа "Эрдэнэтийн уурхай"-г нээсэн геологичид хүндэтгэл үзүүлэхийг уриалав
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалаар Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурна. Мөн Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум болж, “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээхээр төлөвлөж байна. Тэгвэл тус айлчлалтай холбоотойгоор цахим орчинд нэгэн уриалга түгжээ. Тодруулбал, "Эрдэнэт"-ийн уурхайг нээсэн гурван геологичийн нэг нь Чех улсын иргэн Др.Моемир Краутер бөгөөд өдгөө амьд сэрүүн байдаг аж. Тус иргэнд хүндэтгэл үзүүлэхийг уриалсан байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.