Төрийн шагналт С.Дашдооровын 90 жилийн ойг тэмдэглэнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Ойн хүрээнд түүний ном бүтээл, гэрэл зураг, гар бичмэлийн үзэсгэлэн гаргах, “С.Дашдооровын бүтээлүүд” бүрэн хэмжээний боть ном хэвлүүлэх, цахим болон сонсдог номын тоог олшруулах, зохиолчийн шүлгээр бүтсэн дууны пянз хэвлүүлэх, “С.Дашдооровын Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, уран бүтээл, туурвил зүйн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна “С.Дашдооровын уран бүтээлийн судлал шинжлэл” улсын уралдаан зарлах зэрэг олон ажил хийхээр төлөвлөснөө мэдээлэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.