03/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрдэнэт хотод гурван ихэр охин мэндэллээ

Орхон аймаг өнгөрсөн оны сүүлээр 3 ихэр хүүхэд өлгийдөн авч баяр хөөртэй Эрдэнэт хотын өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл 2018 он гарсаар дахин 3 ихэр охин тус аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт мэндэлсэн байна.

Тодруулбал өчигдөр өглөө Орхон аймгийн их залуу багийн иргэн н.Одхүүгийн гэр бүл 2120, 1820, 1890 жинтэй гурван охиноор бүл нэмж гэргий Цэрэннадмид нь алдарт эхийн 2-р одонгийн болзол хангаж байна.

н.Одхүүгийн гэр бүл дөрвөн настай охинтой. 3 ихэр төрснөөр дөрвөн охинтой болж байна. 28 настай гэр бүлийн хоёр энэ баярт явдлыг билэгшээж, аав, ээжийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг хэлж байлаа. Гэр бүлийн хоёр хоёул багш мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Бугат сумын сургуульд багшилдаг гэнэ.

Өмнө нь 2004, 2017 онд БОЭТ-ийн төрөх тасагт гурван ихэр хүүхэд мэндэлж байсан. 2018 он нарсаар анхны гурван ихэр мэндэлж байгаа нь энэ бөгөөд эх нярайн биеийн байдал тогтвортой сайн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймагт төрөлт эрчимтэй буурч байсан.

Харин 2018 он гарсаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт өссөөр байгаа юм. Нийт шинээр мэндэлж буй хүүхдүүдийн 48 орчим хувь нь охин бол 52 хувь нь хүү байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.