Газрын ховор элемент рүү орох амбиц буюу “МонРосцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс Критикал Минералс” гэж өөрчлөхөөс эхлэв
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
“МонРосцветмет” нэгдэл нэрээ “Эрдэнэс Критикал Минералс” гэж өөрчилсөн. Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Критикал Минералс” компани байгуулахаар шийдвэрлэсэн. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж тусгасны хүрээнд ийм шийдвэр гаргаад буй. Тус компанид газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулах аж. Критикал минерал гэдэгт зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг оруулан үздэг. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи буюу сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд шаардлагатай эрдэс, түүхий эд, ашигт малтмалууд юм. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.