Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд халтиргаа гулгаатай байна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор аймагт бага зэргийн цастай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад бага зэргийн цас орсон тул сар шинийн золгуут хийхээр орон нутгийг зорьж байгаа жолоочдод хурдаа тохируулахыг сэрэмжлүүллээ. Улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.