Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтсан юм. Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.