2018.05.08 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Олон улсын найрал дууны наадам болно
~“Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам болно~
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байгаа билээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ, Монголын Улсын Консерваторийн хамт олон өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийн хашаан дотор хамт олноороо мод тарилаа.
Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг гарсанаар мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон болсон байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.