08/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЭМД-аар олгодог эмийг таслахгүй олгохыг үүрэг болголоо

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хүрээнд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн тухай мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

~ЭМД-аар олгодог эмийг таслахгүй олгохыг үүрэг болголоо~

Энэ үеэр эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн ажилтантай уулзаж, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй иргэн бүрт худалдаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай байж төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Мөн 60 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байгуулах асуудал, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Өвөрхангай аймгийн болон Архангай, Булган, Баянхонгор аймгийн иргэдэд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын наргийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.