Л.Энх-Амгалан иргэдээс уучлал хүслээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Айл өрх Сар шинийн бэлтгэлээ бараг л хангачихсан цаг дор амралтын өдрийг гурав хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын шийдвэр үргэлж иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлдгийг тэд умартсан гэлтэй. Дөнгөж түрүү долоо хоногт гэхэд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Хуулиа дагахаас өөр арга байхгүй. Бямба, ням гарагт шинэлээд даваа гарагаас ажилдаа орно" хэмээн мэдэгдэж байсан юм. Харин олон нийт нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж эхэлсний дараа асуудлыг эргэж харлаа. Хэдийгээр бүх нийтээр амрах баярын өдрийг тогтоохын тулд заавал холбогдох хуульд өөрчлөлт оруулна, гэтэл УИХ-ын чуулган завсарласан гэдэг шалтгаан тавигдаж байсан ч, шийдэж болох л байсныг өнөөдөр бид харлаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.