Тараахаа больсон "Нүүдэлчин" зуухын 28 тэрбумыг өөр төсөлд зарцуулна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ дээр утааны сонсгол зохион байгуулагдсанаас удалгүй гэр хорооллын 32 мянган айлд зуух тараах шийдлийг зогсоосон. "Нүүдэлчин" нэртэй энэ зууханд нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж, эхнээсээ айлуудад тарааж эхлээд байсан юм. Тэгсэн ч Нийслэлийн удирдлагууд энэ шийдвэрээ болиулсан байдаг. Харин нэгэнт тендерээ зарлачихсан, төсвөө төлөвлөчихсөн. Энэ чиглэлд төсөвлөгдсөн 28 тэрбумыг Нийслэл хэрхэх нь анхаарал татаж байв. Тэгвэл, үүнийг агаарын бохирдол бууруулах зорилго бүхий өөр төсөл хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч мэдэгджээ. Харин чухам ямар төсөл хөтөлбөрийг энэ 28 тэрбумаар санхүүжүүлэх нь одоогоор тодорхой биш байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.