“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас 1.1 их наядыг иргэдэд, 2.8 их наядыг төрд өгнө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 оны ногдол ашиг болох 3.9 их наядыг хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байгаа билээ. Энэ хүрээнд иргэдэд 1.1 их наяд, төрд 2.8 их наядын ногдол ашгийг өгөх аж. Харин 34 хувийг Үндэсний баялгийн санд байршуулах бөгөөд 66 хувийг нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх талаар албаны эх сурвалж хэллээ. Өнгөрсөн онд тус …
Гэрэл зургийг албан сайтаас ашиглав Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 оны ногдол ашиг болох 3.9 их наядыг хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байгаа билээ. Энэ хүрээнд иргэдэд 1.1 их наяд, төрд 2.8 их наядын ногдол ашгийг өгөх аж. Харин 34 хувийг Үндэсний баялгийн санд байршуулах бөгөөд 66 хувийг нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх талаар албаны эх сурвалж хэллээ. Өнгөрсөн онд тус компани нийт 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оныхоо цэвэр ашгийг 1.3 их наядаар давуулснаар ийн ногдол ашиг хуваарилсан байна. Мөн эх сурвалжийн хэлснээр Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх замаар ногдол ашгийг компанид үлдээх асуудлыг ярьж байгаа гэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.