09/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

УРИАЛГА: “Мод тарих үндэсний өдөр”-т иргэн бүхэн МОД тарьцгаая

~Иргэд ирэх Бямба, Ням гаригт МОД тарина~

Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘Мод тарих үндэсний өдөр’ болгосон билээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гаргаж 5 дугаар сарын 12,13-ны өдөр ’Мод тарих үндэсний өдөр’’-ийг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Тухайлбал эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-д мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ‘’Баянзүрх хайрхан’’-д мод тарих юм.

Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.