"Энержи ресурс"-ийн толгой компанийн хувьцаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр унаж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хонг Конгийн Хөрөнгийн бирж дээр "Mongolian Mining Corporation" компанийн хувьцааны ханш 6.47 хонг конг доллар байна. MMC бол "Энержи ресурс"-ийн толгой компани юм. Сүүлийн үед улс төр эрчээ авч, "Энержи ресурс"-ийн эзэмшин үйл ажиллагаа явуулдаг Ухаа худгийн 34 хувийг төрд авах асуудал хөндөгдөж байна. Түүнчлэн, ер Ухаа худгийн лицензийг анх хуулийн дагуу авсан эсэх асуудлыг ч ярьж байгаа. Энэ агуулгаар Засгийн газар судлан шинжлэх ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалсан нь хоёрдугаар сарын 17 юм. Энэ өдөр MMC-ийн хувьцааны ханш 7.1 хонг конг доллар байжээ. Үүнээс хойш ханш тасралтгүй унаж байгааг доорх графикаас харж болно. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.