10/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ханхүү Харри, Меган нарт зориулан ТОСОН БАРИМАЛ бүтээжээ

Лондон хотын Мадам Тюссогийн урланд залуу хосын лааны тосон баримал бий болсон байна.

Ердөө хэдхэн хоногийн дараа хуримаа хийх гэж байгаа хосын хувьд дэлхийд алдартай урланд тэдний баримал бий болсон нь томоохон хүндэтгэл, мөн гэнэтийн бэлэг байжээ.

~Ханхүү Харри, Меган нарт зориулан ТОСОН БАРИМАЛ бүтээжээ~

Ханхүү Харригийн лааны баримлан сүйт бүсгүйг ногоон өнгийн даашинзтайгаар урлажээ. Чухам ийм өнгийн даашинзыг Америкийн жүжигчин бүсгүй сүй тавьснаа зарлах үеэрээ өмссөн байжээ. Түүнчлэн Меган Марклын хуруунд түүний сүйн бөгжийг зүүснээр урласан байна.

Харригийн хувьд түүнийг дууриалган хийсэн лааны тосон баримлыг ханхүүгийн 30 насны төрсөн өдөрт зориулан урласан байжээ. Сүйт бүсгүйнхээ дэргэд зогсох ханхүүгийн баримал дээр нэмж сахал хийсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.