10.05.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“ЧИНГИС ХААН” нисэх онгоцны буудалд соёлжуулах өдөрлөг боллоо

~”ЧИНГИС ХААН” нисэх онгоцны буудалд соёлжуулах өдөрлөг боллоо~

Энэхүү өдөрлөгт тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй Цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харьяатын газар, МИАТ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн найман байгууллага оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажилласан юм.

Энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид алба хаагчдын урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгөө толилуулсан нь онцлог байлаа.

Эл өдөрлөгийг Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэн төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын алба хаагчид, иргэдэд зориулж зохион байгуулсан юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.