ЗАВХАН: “Тосон” ДЦС баруун бүсийн эрчим хүчний тулгуур болж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах “Тосон” дулааны цахилгаан станц 2025 оны нэгдүгээр сарын 17-нд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоноос хойш 212 сая орчим кВт цахилгаан эрчим хүч боловсруулж, үүнээс 180 сая кВт-ыг нэгдсэн сүлжээнд нийлүүлжээ. Тус станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 16.4 МВт-ын хэрэглээг дангаар хангаж байна. Станц энэ оны аравдугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэж, нийлүүлсэн цахилгаан эрчим хүчнийхээ 200 дахь сая кВт эрчим хүчээ боловсруулсан нь үйл ажиллагааны чухал амжилт болсон талаар “Тосон” дулааны цахилгаан станцаас мэдээллээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.