14/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болно

Linked automatically by name · ⚑ Report an error

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан.

Морингийн давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ.

~Манай улс хатуу хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэртэй болно~

Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, МУ-ын Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн гэрээ болон төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.

Уг үйл ажиллагаа нь Йорданы Хашемын Хаант улсын нийслэл Амман хотноо болж өнгөрлөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.