14/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн мэдээлэл

~Өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн мэдээлэл~

Дээд гурилын үнэ өмнөх сараас 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 4.5 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмсний үнэ 0.4 хувиар буурсан бол хүрэн манжингийн үнэ 5.2 хувь, луувангийн үнэ 4.1 хувь, байцааны үнэ 3.8 хувиар өссөн байна. Харин сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Ажиглалтаар хүрэн манжингийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 2.7 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, задгай сүүний үнэ 2.0 хувиар буурсан бол “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн байлаа.

Ажиглалтаар сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тос болон цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.