18/01/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
273 МЯНГАН ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДАЖ 814.0 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЛЭЭ
2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 272,874 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Нэхээсгүй эдлэл” компани хамгийн өндөр буюу 2.41-иар өссөн бол “Таван толгой” 1.88%, “Сүү” 0.29%-иар тус тус өслөө. Мөн 1,023 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 814,099,234.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “MSE ALL” индекс 842.52 нэгж болж 0.22%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,460,507,033.00 төгрөг боллоо.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.