"Өнөөдрөөс эхлэн Л.Гантөмөрийг АН-ын гишүүд, дэмжигчид дарга гэж үзэхгүй"
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо хэмээх байгууллагыг төлөөлж, тэргүүн Т.Хасбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр намын дарга, Шадар сайд Л.Гантөмөрийг гишүүнчлэлээс хасахыг шаардав. Тодруулбал, Т.Хасбаатар "Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтад үндэслэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөсүгэй гэж мэдэгдэл гаргалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг намын шат шатны байгууллага, гишүүдэд үүрэг болгож байна. Өдгөө Л.Гантөмөр Шадар сайд гэж том албан тушаалд очсон. Тэгээд АН-ыг МАН-ын халаасны нам болгочихсон. Ерөөсөө манай намын тамга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаастай байдаг болсон" гэлээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.