Дархан-Уул аймагт удаа дараа дулааны шугам задарч байгаа барилгыг хариуцах эзэн алга
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Дархан-Уул аймагт ашиглалтад ороод хоёр жил болсон барилгын B1 давхрын усны шугам хоёр дахь удаагаа задарсан байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн "ДДС" компанийн албаны дарга болон оршин суугчдаас тодрууллаа. "ДДС" компанийн албаны дарга "Одоогийн байдлаар 408-р байранд яг ямар гэмтэл гарсан нь тодорхойгүй байна. Өмнө нь мөн энэ байрны насосын зөөлөн холбоос нь тасарч ийм гэмтэл гарч байсан удаатай. Уг нь энэ байр саяхан ашиглалтад орсон байр ингээд доголдол үүсээд байгааг гайхаж байна. Ингэж байнгын гэмтэл гарч байгаад хоёр таамаг дэвшүүлж байна. Нэгдүгээрт маш муу баригдсан барилга. Хоёрдугаарт жил бүр хийх засвар үйлчилгээг СӨХ муу хийж байна гэж харж байна" гэлээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.