2018.05.16 · niitlelch.mn (Archiv) · Архив

Эмнэлгийн мэрэгжилтнүүдийг сургалтад хамруулах боломжийн талаар ярилцав

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

~Эмнэлгийн мэрэгжилтнүүдийг сургалтад хамруулах боломжийн талаар ярилцав~

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Дебрецений их сургуулийн захирал, профессор Аттила Женейг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Д.Цогтбаатар боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Унгарын харилцааны чухал хэсэг болохыг дурдаад, жил бүр манай 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгааг тэмдэглэв.

Профессор Аттила Женей анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн сургалтын элсэлтийн шалгуур өндөр байдаг тул Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамтрагдах оюутан, сурагч нарын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо ажиллаж буйгаа танилцуулав.

Түүнчлэн эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах чиглэлээр тус их сургуулиас бусад улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголын эмч, эмнэлгийн мэрэгжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах боломжийн талаар профессор Аттила Женейтэй санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.