Угаартсан гэр бүлийн мэдээллийг групп чатнаас задалсан хэмээн иргэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж эхэллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Тухайн гэр бүлийн хувийн шинжтэй мэдээллүүд бүхий, цагдаагийн илтгэх хуудас мэт хэв маягтай материал цахим орчинд тарсан байдаг. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор цацаагүй, задруулсан хүнийг олж тогтоон, хариуцлага тооцно гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлсэн. Тэгвэл төрийн албан хаагчид бүхий мэдээлэл солилцох зорилготой вайбэр групп чатаас тус мэдээллийг цуглуулж, нийлүүлж бэлтгэн цацсан иргэн Б-г дөрвөн хүний хамт мөрдөн шалгаж эхэлжээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.