18/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд дарга Хейди Грант айлчилж байна

~АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд дарга Хейди Грант айлчилж байна~

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Агаарын цэргийн хүчний гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд дарга Хейди Грант манай улсад ажлын айлчлал хийж байна.

Хатагтай Хейди Гранд болон албаны бусад хүмүүсийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хувьд 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг болон Агаарын цэргийн хүчнээс бүрдэх бөгөөд одоо манай хоёр командлал бие даан үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн.

Шинээр байгуулагдаад байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын чадавхийг бэхжүүлэхэд бусад орнууд түүний дотор АНУ-тай байгуулсан харилцаа чухал байна.

Таны энэхүү айлчлал хоёр орны Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр тэмдэглэн хэллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.