Ерөнхийлөгч илгээлтийн эздийг хүлээж авч байхад ээж дүү нараа угаарт алдсан хүү төрд гомдон мэдээлэл хийлээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Өнөөдөр Төрийн ордонд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав. Дотор ийм үйл явдал өрнөж байхад илгээлтийн эзэдтэй насаар чацуу хүү гадаа -30 хэмийн хүйтэнд ээж дүү нар нь сайжруулсан түлшний угаарын хийд хордож амиа алдсан харамсалтай үйл явдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан гэх харамсалтай үйл явдал болсон юм. Айлын том хүүг цэрэгт байхад энэ хүндхэн мэдээ ирснээр гунигт мэдээ, хоосон гэр хоёр түүнийг угтав. Монголын төр "Утааны сонсгол"-ын хэлэлцүүлэг хийхдээ энэ харамсалтай явдлыг нэг ч дурдсангүй. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.