Зорчигчийг "Битгий элийрээд бай, балай авгай минь" гэсэн жолоочийг торгожээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Нийтийн тээврийн бодлогын газарт хоёр хоногийн өмнө "Баянгол дүүргийн иргэн Б.С: 02-238 гарааш дугаартай автобусыг "Бүтэн цаг шахам хүлээж байж суугаад удаан хүлээсэн" тухайгаа хэлтэл "Битгий элийрээд бай балай авгай минь" гэж загнасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү" гэсэн гомдол иржээ. Тэгвэл нийтийн тээврийн бодлогын газраас, Иргэний гомдлын дагуу "Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Д-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж" шийдвэрлэжээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.