2018.05.22 · niitlelch.mn (Archiv) · Архив

Монгол, Тажикистаны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар уулзалдав

~Монгол, Тажикистаны  хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар уулзалдав~

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Ализода-г энэ сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэх, дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах, бүс нутгийн хүрээнд нягт хамтран ажиллах талаар ярилцав.

Түүнчлэн Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар санал солилцов.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.