23/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Болгар улсад “Монгол костюмс”-ийн уран бүтээлчид загварын тоглолтоо толилууллаа

~Болгар улсад “Монгол костюмс”-ийн уран бүтээлчид загварын тоглолтоо толилууллаа~

Болгарын Софи хотод энэ 5 дугаар сарын 12-нд болсон “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй урлагийн хэсэг амжилттай оролцож, Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлэв.

Мөн өнөөгийн Монгол орон, эртний хадан дээрх зургуудын тухай үзэсгэлэн гаргав.

Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч Р.Радев болон болгар иргэд, гадаадын зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирж монгол ахуй, соёл, зан заншил, уламжлалтай танилцаж сэтгэгдлээ илэрхийлж баяр хүргэжээ.

“Монгол костюмс” компанийн урлагийн тоглолтыг Софи дахь ЭСЯ-ны цэцэрлэгт болон Варна хотод мөн зохион байгуулжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.