25/05/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дональд Трамп уулзахааас татгалзлаа

~Дональд Трамп уулзахааас татгалзлаа~

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт товлосон дээд хэмжээний уулзалтаа цуцалж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Тус улсын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд бичсэн захидалдаа “удаан хугацаанд төлөвлөж байсан уулзалтыг энэ удаад хийхэд тохиромжгүй гэж үзэж байна” хэмээжээ.

Учир нь Ким Чен Уны сүүлд гаргасан мэдэгдэлд “асар их уур хилэн, ил тод дайсагнал” агуулагдаж байгаагаас шалтгаалан татгалзахаар шийдсэн гэж тайлбарлажээ. Тэр мөн хэзээ нэгэн цагт Ким Жон Унтай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд өөрийн иргэдийг нь сулласанд талархсан байна.

Эцэст нь Трамп “Хэрвээ бодлоо өөрчилбөл дуртай үедээ холбогдохыг” хүсээд энх тайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо Хойд Солонгос алдаж байгаад харамсаж байгаагаа бичжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд бичсэн захидал

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.