2018.05.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

АНХААР: Хүүхдийн баярын өдөр 33 хэм хүртэл ХАЛНА

~Хүүхдийн баярын  өдөр 33 хэм хүртэл хална~

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай гал гаргахгүй байх, түүнчлэн ой модонд төөрөхөөс сэрэмжлүүлж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.