29.05.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Оливер Виттке: Чадвартай монгол залуусыг сурган бэлтгэхэд анхаарна

~ХБНГУ-ын Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке~

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва 2018.05.28-нйи өдөр  ХБНГУ-ын Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит зургадугаар хуралдааны хүрээнд яригдах зарим асуудал болон Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг бэхжүүлэх, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар талууд санал солилцов.

~Монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой “Ажилсаг Монгол” хөтөлбөр~

Тухайлбал, монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Герман болон өндөр хөгжилтэй бусад улсуудад дадлага хийлгэх, мэргэжил дээшлүүлэх зорилготой байгаа талаараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.

Ноён Оливер Виттке найрсаг дотноор угтан авч буй УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд асар том хоёр хөршийн дунд байгаа танай улсад хөгжих боломж ихээхэн байна. Бид тэрхүү боломж, бололцоог бүтээмж болгон ашиглаж чадах мэдлэг, чадвартай монгол залуусыг сурган бэлтгэхэд анхаарч дэмжье гэв.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.