2018.05.29 · niitlelch.mn (Archiv) · Архив

Английн Ливерпуль Фабианог 40 сая фунтээр эгнээндээ нэгтгэлээ

Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд ялагдал хүлээгээд байсан Английн Ливерпуль энэ зуны анхны наймаагаа хийснээ албан ёсоор зарлалаа.

Францын Монако клубээс таслагааны хагас хамгаалалтын байрлалд тоглодог 24 настай Бразил тоглогч Фабиа Энрикэ Таварэс буюу Фабианог 40 сая фунтээр эгнээндээ нэгтгэж байгаа юм.

~Английн Ливерпуль Фабианог 40 сая фунтээр эгнээндээ нэгтгэлээ~

Францын багийн төлөө 5 улирал тоглохдоо 225 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан бөгөөд Бразил тоглогч долдугаар сарын 1-ний өдөр багтайгаа албан ёсоор нэгдэх юм.

Мөн тэрээр Ливерпулийн эгнээнд нэгдэж байгаа 7 дахь Бразил тоглогч болж байгаа билээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.