Байнгын хороо: Л.Сонорын оронд Ц.Бархасыг нэр дэвшүүлэн дэмжлээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Төсвийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ. Өмнө нь энэ албан тушаалд Т.Доржханд сайдын ахын хүү гэгдсэн Л.Сонорыг дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй. Тэгвэл энэ удаа Ц.Бархасыг оруулж ирсэн байна. Түүнийг "Аппрентис" шоу нэвтрүүлэгт оролцон ялж, "Ард" санхүүгийн нэгдлийн охин компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаар олон нийт таних аж. Боловсролын хувьд, 2011 онд СЭЗДС-ийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн АНУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ. Төсвийн байнгын хорооны олонх түүнийг дэмжсэн байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.