Улаан номд орсон "Усч гэрэлзгэнэ" Хөвсгөл аймагт үзэгджээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Улаан номд орсон "Усч гэрэлзгэнэ" Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Алтрагын голд үзэгджээ. Усч гэрэлзгэнэ нь байгальд ховор тохиолдох, өвөрмөц онцлог бүхий шавжны нэг юм. Усны гадарга дээр хөвж, чөлөөтэй гулгадаг энэхүү шавжийг монголчууд "усны гулгагч" хэмээн нэрлэх тохиолдол бий. 1997 онд "Улаан ном"-д багтсан ба амьдрах орчин, биеийн онцлог, амьдралын хэв маяг нь судлаачид болон байгаль сонирхогчдын сонирхлыг ихээхэн татдаг. Усч гэрэлзгэнэний бие нь нарийхан, уртавтар бөгөөд хар эсвэл хүрэн өнгөтэй байдаг. Хөл нь биеийн уртаас хэд дахин урт бөгөөд үүний ачаар усны гадарга дээр хөвж чаддаг. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.