ГИХГ: Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98,4 хувь буюу 145077 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1,62 хувь буюу 2353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Үүнээс жуулчлах зорилгоор буюу evisa.mn цахим системээр 92,927 виз олгосон бөгөөд цахим визийн олголт 98,8 хувьтай байна. Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй нь байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.