01/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар сургалт боллоо

~Мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар сургалт боллоо~

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад хамрагдсан 30 залуучууд гэрчилгээгээ гардан авч, суралцсан чиглэлээрээ түр ажлын байраар хангагдаж ажиллах юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчноо нөхөн сэргээх, зохистой ашиглах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй

хөтөлбөрүүдийг иргэдэд таниулах, мэдээлэл түгээж ажиллах бөгөөд Нийслэлийн ЕБС-иудын сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудын экологийн боловсролыг сайжруулах, хүрээлэн буй орчноо эрүүл цэвэр байлгах дадал хэвшилд суралцуулах, ногоон хөдөлмөр эрхлэлтэд хамруулах чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн ногоон бүсэд ойг нөхөн сэргээх, залуучуудын нэрэмжит төгөл байгуулах, булаг шандын орчинд хамгаалалт хийж, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор “Монголоо тойрч мод тарья” хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй, иргэн, сайн дурын бүлэг, нөхөрлөлүүдтэй Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан хамтран ажиллах юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.