04/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Өргөө” амаржих газар шагнуулав

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор Өргөө амаржих газрыг шагнав.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга, АУ-ын доктор Г.Баясгалан

“Өнөөдөр манай байгууллага эх үрсийн баяраа “Айл бүрт аз жаргал бэлэглсэн 90 жил” нэрийн дор тэмдэглэж байна. Энэ баяр дээр минь баяр нэмж манай байгууллагын 480 гаруй ажилчдын хөдөлмөрийг өндөрөөр үнэлж Өргөө амаржих газрыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Мөн нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор давхар шагнуулаад байна. Өргөө амаржих газарт нийслэлийн хүн амын гурван хүн тутмын нэг, улсыг хүн амын долоон хүн тутмын нэг нь төрдөг. 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эх амаржсан байдаг. Энэ их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд нийт ажилчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

“Айл бүрт аз жаргал бэлэглэсэн 90 жил” баярын үйл ажиллагаанд үе үеийн ахмад эмч, ажилчид, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Сумогийн их аварга М.Даваажаргал нар оролцож, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулан өглөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.