2018.06.04 · niitlelch.mn (Archiv) · Архив

Голден Сэйт Уарриорс цувралыг 2:0 болгон тэргүүллээ

2018 оны NBA-ийн шигшээ цувралын 2 дах тоглолт Уарриорсын талбайд болж өндөрлөлөө. Цувралыг талбайн эзэд 1:0 харьцаатай тэргүүлж байсан билээ.

Тоглолтын эхнээс талбайн эзэд будагтай талбайд илүүрхэж, улмаар 2-р үед эсрэг багаасаа 9 оноог илүү авч чадсанаар эхний хагасыг 13 онооны тэргүүлэлтэй өндөрлүүлсэн юм.

3-р үед сайн тоглодог Уарриорсын тоглолтыг Кливленд энэ үед зогсоож, өөрсдөө илүү тоглож чадсан ч шийдвэрлэх 4-р үед Стефен Көрригийн гайхалтай тоглолт багтаа ялалт авчрахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Ийнхүү талбайн эзэд 122:103 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 2:0 болгон тэргүүлж эхэллээ.

~Голден Сэйт Уарриорс цувралыг 2:0 болгон тэргүүллээ~

Тус тоглолтонд Стефен Көрри 33 оноо, 8 дамжуулалт, 7 самбар, 9 холын шидэлт амжилттай болгосон юм. Ийнхүү Стеф NBA-ийн Финалын түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон гэсэн рекордыг өөрийн нэр дээр бичүүллээ.

Түүнээс гадна Дурант 26 оноо, 9 самбар, Клэй Томпсон 20 оноо, Жавэйл МакГий гараанд гарч 12 оноо авсан юм.

Харин зочдоос ЛеБрон Жэймс 29 оноо, 13 дамжуулалт, 9 самбар, Кевин Лаав 22 оноо, 10 самбар, Жорж Хилл 15 оноог авлаа.

Цуврал ийнхүү Кливленд хотруу шилжиж байна. 3 дах тоглолт манай цагаар ирэх пүрэв гарагийн өглөө 09:00 цагаас болох хуваарьтай.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.