Хөрөг| Их говийн хамгаалагч, эгэл хүний гэгээрэл
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
2024.10.28-ны контентыг сэргээн нийтлэв. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 24 байгаль хамгаалагч хариуцдаг. 4.6 сая га талбай нутаг. Иймд нэг байгаль хамгаалагчид даруй 191 мянган га газар ноогдоно. 1975 онд тусгай хамгаалалтад авснаас хойш энд айл буухаа больсон, нэвтэрье гэвэл БОАЖЯ, ХХГЕГ-аас зөвшөөрөл авах шаардлагатай. Иймдээ алтайн өвөр говь онгон дагшин төрхөө, олон сая жилийн эрчим энергиэ өнөөдөр ч хадгалж байна. Тэндхийн амьтад үргэмтгий. Хүнд дасаагүй. Дасахыг ч хүсэхгүй, дэмий. Харин жилийн дөрвөн улиралд мотоцикл унаж, бор шар хувцсаар жигдэрсэн тэр 24 этгээд уух усыг нь гаргаж, идэх тэжээлийг нь тавьж, өвөл цас бага орвол мөс хагалж өгөөд буцахыг анзаардаг биз. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.