23/01/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Залуучуудын гарааны бизнес сургалт зохион байгуулагдана
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групп Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг энэ оны 2 дугаар сарын 3-аас 5-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Сургалт Баянгол дүүргийн 15-34 насны залуучуудын дунд зохион байгуулагдах юм байна. Иймд тус арга хэмжээний өмнөх уулзалтыг өнөөдөр буюу 2017 оны 01 сарын 23 – ний өдрийн 12:00 цагт БГД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээнд зөвхөн Баянгол дүүргийн харъяалалтай залуучууд оролцох боломжтой юм байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.