06/06/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
С.Баярын биеийн байдал сайжирч байгаа гэв
~С.Баярын биеийн байдал сайжирч байгаа~
Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461-р ангид хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүнд шаардлагатай эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа аж.
Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан “С.Баярын бие сайжирч байгаа. Одоогоор шаардлагатай эмчилгээ хийж байна. Гэхдээ өвчин нь архаг учраас тодорхой хугацаанд эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.