07/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Татвараа төлөөгүй жолооч 240 мянган төгрөгөөр торгуульна

~Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох заалттай~

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусдаг журамтай.

Өөрөөр хэлбэл иргэний тээврийн хэрэгсэл 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм.

Ийнхүү татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах ажээ.

Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох заалттай ажээ. Үүнтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэдээлжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.