Осол гаргаж төрсөн охиноо гэмтээсэн иргэний зорчих эрхийг хязгаарлажээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 2 -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.