Гашуунсухайтын хил холболтын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын чуулганы хуралдаан завсарлагагүй үргэлжилж байна. Үүгээр, өчигдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэг ба хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн зүгээс "Нэг утгатай ч гурван өөр үг ашиглах зэргээр найруулгын шинжтэй асуудлууд гарсан байна. Эдгээрийг жигдэлье" гэсэн утга бүхий хоёр ч зарчмын зөрүүтэй санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тээврийг Монголын тал хариуцна гэдэг агуулгыг нэмж, тусгаж өгье хэмээсэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.