Бусдын зөрчлийг илрүүлж, мэдээлсний урамшууллыг олгохоор боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлийн нутаг дэвсгэрт Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа. Ингэснээр 2025 оны гуравдугаар сарын 1-нээс иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгжээр /200,000 төгрөг хүртэлх/ торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20%, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор боллоо. Тогтоолыг хэрэгжүүлэх журамд зөрчлийг мэдээлсэн иргэн, ААН-ийн аюулгүй байдлыг хангаж, нууцална гэж заажээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.